728 x 90

Алтайн уулархаг нутгаар, 13-нд Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

Алтайн уулархаг нутгаар, 13-нд Хангайн уулархаг нутгаар нойтон  цас орж, цасан шуурга шуурна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

12-ны өдөр Баян-Өлгийн хойд, Ховдын баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр,  зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 

2024 оны  11-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -18...-23 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -12...-17 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Онон, Улз голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

2024 оны 11-р сарын 13-ноос 2024 оны 11-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, 13, 14-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 15-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ