Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил Улсад амжилттай болж, Монголын багийн тамирчид гурван медаль хүртлээ. 14 насны охидын ангилалд Г.Урангоо IV байр эзэлж, ОУШХ-ны мастер цолны болзол хангасан бол 14 насны хөвгүүдийн ангиллын блиц төрөлд Г.Тэнгүүндалай гуравдугаар байр, 14 насны охидын ангиллын блиц төрөлд М.Маргад хоёрдугаар байр тус, тус эзэллээ. Мөн түүнчлэн, тус тэмцээний үеэр ахлах насны өсвөрийн шатарчдын бодлого бодолтын анхдугаар ДАШТ зохиогдож Г.Тэнгүүндалай 14 насны ангилалд амжилттай оролцож, бодлого бодолтын дэлхийн аварга болсон байна.
0 сэтгэгдэлтэй