728 x 90

БНСУ-д 30 гаруй насны МОНГОЛ ИРГЭН үйлдвэрийн тоног төхөөрөмжид хавчуулагдаж нас баржээ

БНСУ-д 30 гаруй насны МОНГОЛ ИРГЭН үйлдвэрийн тоног төхөөрөмжид хавчуулагдаж нас баржээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БНСУ-д  амьдардаг Монгол Улсын иргэн 30 гаруй насны эрэгтэй үйлдвэрийн тоног төхөөрөмжид хавчуулагдаж нас баржээ. 


Энэ сарын 08-ы /2024.11.08/ өдрийн 11:01 цагийн орчимд Гимже-си мужийн Бэксан-мён хотын тусгай зориулалтын автомашины үйлдвэрт осол гарч, А гэгч монгол залуу цээж хэсгээрээ ачааны машин болон тоног төхөөрөмж тээвэрлэх машин хооронд хавчуулагдсан байжээ. Улмаар түүнийг хамтран ажиллагсад нь ухаангүй байдалтай олж, яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан байна. 


 Энэ тухай Гимжэгийн цагдаагийн газар болон гал түймэртэй тэмцэх газраас Yonhap news мэдээлжээ.

Түүнчлэн  тус үйлдвэр нь хууль журмын дагуу  үйл ажиллагаа явуулдаггүй байж болзошгүй байгаа юм байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ