БНСУ-ын алдарт жүжигчин Song Jae Rim-ийг Сөүл хотын Сондон дүүрэгт байрлах байрандаа нас барсан байдалтай байхад нь өчигдөр олжээ. Түүний нас барсан шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байгаа бөгөөд гэрээс нь 2 хуудас гэрээслэл олдсон байна.
Мөн урьдчилсан байдлаар гэмт хэргийн шинж тэмдэг илрээгүй гэжээ. Түүнийг энэ сарын 14-нд оршуулах бөгөөд 39-хөн насандаа таалал төгссөнд шүтэн бишрэгчид сошиал орчинд харамсалаа илэрхийлсээр байгаа юм.
0 сэтгэгдэлтэй