Улаанбаатар хотын өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээг танилцуулж байна. Агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойлжээ.
Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны арваннэгдүгээр сарын 4-10-ны өдрүүдэд Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим ихэнхдээ "Хэвийн", 13-р хороолол, Нисэх, Зурагт, 5-н буудал, Налайх, Амгалан, Дамбадаржаа, Шархад, Толгойт, 1-р хороолол, 100-н айл, Хайлааст, Баруун 4-н зам, Баянхошуу орчим "Бага бохирдолтой", харин Цахилгаан станц орчим "Маш их бохирдолтой" түвшинд хүрчээ.