Хан-уул дүүргийн 15 дугаар хороо Ханс вилл хотхоны байранд таван давхрын айлаас утаа гараад байна гэсэн дуудлага, мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж гал түймрийн тархалтыг 18:03 цагт зогсоож, 18:13 цагт бүрэн унтраажээ. Алба хаагчид 50 гаруй иргэнийг утаажилтын бүсээс гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
0 сэтгэгдэлтэй