728 x 90

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БИЛГИЙН ТООЛЛЫН 13 2024.11.14 / ПҮРЭВ ГАРАГ  

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН ДОЛООН УЛААН ХАР МОРЬ ӨДӨР  

Үс засуулбал: Жаргал ирнэ  

Наран ургах, шингэх: 07:57-17:16  

Барилдлага: Хотол чуулган 

Шүтэн барилдлага: Мунхрахуй 

Суудал: Мод  

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 14, Бархасбадь гараг. Билгийн тооллын 13, Шийдэм одтой, хар морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 07:57-17:16. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хэншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ