"Этик" продакшны жүжигчин бусдыг дарамталж, зодсон бичлэг цахим сүлжээнд тархаж, олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Үүнтэй зэрэгцэн тус продакшны уран бүтээл болон саяхан нээлтээ хийсэн "Хэлгүй жим 2" буюу "Дада" гэх уран бүтээлийг кино театраас буулгасан гэх мэдээлэл олны дунд гарсан юм. Энэ тухай холбогдох эх сурвалжуудаас тодруулахад "Киног буулгаагүй, цагийн хуваарийн дагуу гарч байна" хэмээв.
Эргэн сануулахад "Этик" продакшны жүжигчин С.Одбаярын бусдыг зодож, дарамталж буй бичлэг байв. Мөн кино зураг авалтын үеэр оюутнуудыг дээрэлхдэг бичлэг цацагдаж, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм.
1 сэтгэгдэлтэй
Зочин 43.230.11.186
10 цагийн өмнө#boycott