728 x 90

Ирэх сараас оюутнууд автобусанд 1000 төгрөг төлж, зорчино

Ирэх сараас  оюутнууд автобусанд 1000 төгрөг төлж, зорчино
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сард гаргасан тогтоолоор нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт өөрчлөлтийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

Тодруулбал, иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол дахин 1000 төгрөг нэмж төлөх юм. Мөн оюутнуудын хөнгөлөлттэй эрх уг тогтоолоор хүчингүй болж тэд 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчихоор болж байгаа юм.

Ингэхдээ иргэд ч, оюутнууд ч нийтийн тээврийн зориулалттай U money картаар зорчиход л 1000 төгрөгөөр дөрвөн удаа суух боломжтой. Харин банкны картаар үйлчлүүлбэл автобуст суух бүрт 1000 төгрөг төлнө.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ