Реппер Roockie буюу У.Мөнхбагана согтуугаар жолоо барьж, ёс бус үг хэллэг ашиглаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан байдаг. Бичлэгийнх нь дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгаж, түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд буруутган 30 хоногийн хугацаагаар баривчилсан.
Мөн түүнийг Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаатайгаар хасах шийдвэрийг гаргасан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт "Согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж хуульчилсан байна.
0 сэтгэгдэлтэй