Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатарыг долоо хоног саатуулж, 14 хоног сургалтад хамруулахаар шийдвэрлэлээ. А.Отгонбаатар нь 2024 оны есдүгээр сарын 16-ны өдөр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын яамнаас мэдээлэл хийх үеэр П.Наранбаяр руу өндөг шидсэн. Уг үйлдлийг хуулийн байгууллагаас шалгаж, улмаар дээрх шийдвэрийг гаргажээ.
0 сэтгэгдэлтэй