728 x 90

Сурагчаа зодсон багш ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Сурагчаа зодсон багш ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш сурагчаа хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.


Тус сургуулийн гуравдугаар ангийн багш М ангийнхаа хүүхдэд гар хүрч, багшийн ёс зүйн доголдол гаргасан үйлдэлд тус  сургуулийн  ёс зүйн хороогоор шийдэхээр яг одоо хуралдаж байна. Тус үйлдэлтэй холбоотой шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллагаас мөн үргэлжлүүлж байгаа тухай мэдээллээ.


Архангай аймгийн II сургуулийн 3-р ангийн багш М нь тухайн сурагчийн ээжтэй нэг сургуульд багшилдаг бөгөөд хоёр багшийн хоорондын таагүй харилцааны улмаас нөгөө багшийнхаа хүүхдийг зоджээ.  М багш ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ