728 x 90

НЭМГ: Woo Lee хар перецийг болсон хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй

НЭМГ: Woo Lee хар перецийг болсон хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хятад улсад үйлдвэрлэсэн "Woo Lee" хар перецийг хэрхэн хэрэглэх Нийслэлийн Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлэг гаргажээ. Уг амтлагч нь холимог найрлагатай, нэмэлтээр нитрит агуулагдаж буй. Тиймээс үйлдвэрлэгчээс заасан технологийн дагуу түүхий бүтээгдэхүүнийг амтлан, халуун боловсруулалтад заавал оруулж хэрэглэх шаардлагатай аж. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хими, хор судлалын лабораторийн шинжилгээгээр тус бүтээгдэхүүний найрлагад нитрит зөвшөөрөгдөх хэмжээнд агуулагдаж байгааг тодорхойлсон байна.

Харин шошгын мэдээлэлд NOT READY TO EAT буюу шууд хэрэглэхийг хориглоно гэж анхааруулжээ. Иймд болсон хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй. Нитритийн давсыг шууд хэрэглэвэл бөөлжих, дотор муухайрах, толгой эргэх, ядрах, сульдах зэрэг хордлогын шинж тэмдэг илрэхийг анхаарууллаа.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ