Уулчин Ц.Өсөхжаргал, уулын спортын дэд мастер уулчин Л.Пүрэвсүрэн нарт Дэлхийн хамгийн өндөр оргил Эверест (8848 м д.т.д) оргилд Монголоос анх удаа шерпагүй бие даан авиралт хийсэнд Олон улсын хэмжээний мастер цол олгохоор боллоо.
Уулчин 53 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 31 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт оргилд хүрсэн. Уулчдын гар утсанд оргилын амжилтыг нотлох бичлэг, зураг үлдсэн байдаг. Тэд буухдаа амиа алдсан юм.
Энэ шийдвэрийг МУҮХ-ны удирдах зөвлөлийн гишүүд баталлаа.
0 сэтгэгдэлтэй