728 x 90

Хотын дарга Х.Нямбаатарт шүүхээс иргэний хэрэг үүсгэлээ

Хотын дарга Х.Нямбаатарт  шүүхээс иргэний хэрэг үүсгэлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэлд автомашины болон авто замын татварыг нэмэхтэй холбоотойгоор иргэд болон худалдаа эрхлэгчдийн төлөөлөл нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн.


Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын хуралдааны үеэр "Халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжээс би айхгүй. Энд ирээд суувал суу" гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргэсэн.

 "Эко автомашин импортлогчдын холбоо"-ноос хотын дарга Х.Нямбаатарт холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Тодруулбал хотын дарга Х.Нямбаатарыг "Ажил хэргийн нэр хүндэд халдсан" гэж үзэн, нэг тэрбум төгрөг гаргуулахаар хандсан байна.


Шүүхээс тус холбооны нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж, хотын дарга Х.Нямбаатарт иргэний хэрэг үүсгэх захирамжийг гаргасан аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ