728 x 90

Гавьяат тамирчин Б.Сугарсүрэн түүхэн амжилт үзүүлжээ

Гавьяат тамирчин Б.Сугарсүрэн түүхэн амжилт үзүүлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Бодибилдингийн гавьяат тамирчин Б.Сугарсүрэн түүхэн амжилт үзүүлж, Дэлхийн аваргын алтан медалийг анх удаа эх орондоо авчирлаа.Open photo


Олон улсын бодибилдингийн хамгийн том холбоо болох IFBB-ийн Эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын тэмцээнээс Монгол Улсын гавьяат, Монголын Бодибилдинг Фитнесийн Хөгжлийн Холбооны тамирчин Батбуянгийн Сугарсүрэн алтан медаль хүртсэн нь манай улсын хувьд түүхэн үйл явдал болж байна.Дэлхийн 203 орныг эгнээндээ нэгтгэсэн IFBB-ийн энэхүү тэмцээн энэ сарын 16-наас 19-ний хооронд Япон улсын Токио хотод болсон юм. Олон улсын бодибилдингийн шилдэг 1500 тамирчин энэхүү тэмцээнд оролцсон бол аварга нь манай улсаас тодорч, алтан медаль хүртсэнээр Монгол Улсынхаа төрийн дууллыг анх удаа дэлхийн бодибилдингийн аваргын тавцанаа эгшиглүүллээ.


Open photo

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ