728 x 90

Хэвтээ шахалтын “classic” төрлийн долоо дахь “equipped” төрлийн тэмцээн эхэллээ

Хэвтээ шахалтын “classic” төрлийн долоо дахь “equipped” төрлийн тэмцээн эхэллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын “classic” төрлийн долоо дахь “equipped” төрлийн тэмцээн эхэллээ. Тус 15 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд нэгдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 23 багийн нийт 240 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд 46 жинд 138 медалийн төлөө өрсөлдөж байна. Энэ удаагийн УАШТ-д дэлхийн аваргын 32 алт, 11 мөнгө, 16 хүрэл медальтан оролцож байгаа нь өрсөлдөөнийг онц сонирхолтой болгож буй. 

2025 оны анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид Норвеги Улсад тавдугаар сарын 17-24-ний өдрүүдэд болох хэвтээ шахалтын ДАШТ-нд оролцох эрхээ авах юм. Энэ удаагийн тэмцээний эхний дээд амжилтыг өсвөр үеийнхний 66 кг-ын жинд “Скай говь” клубийн тамирчин Б.Эрхэс шинэчилсэн байна. Тэрээр цээжнээс 122.5 кг-ыг шахсанаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Б.Эрхэс нь хэвтээ шахалтын УАШТ-д анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн оны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.

Ташрамд дурдахад, хэвтээ шахалтын УАШТ-д оролцогчдоос хамгийн өндөр амжилтыг паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ үзүүлсэн билээ. Тэрээр УАШТ-ээс 15 алт, дөрвөн хүрэл медаль хүртэж байв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ