Холимог тулаанч З.Шинэчагтага хоолны газар үрлэн сумтай буу гаргаж танхайран 100 мянган төгрөгөөр торгуулсан байна. Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах хятад хоолны газар иргэн З.Ш нь гар буу /үрлэн сумтай/ гарган танхайрсан асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл “Танхайрах” заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулж, Шүүхээр 7-30 хоног баривчлах саналыг хүргүүлж, Дүүргийн эрүү, иргэний хялбаршуулсан шүүхээс 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
0 сэтгэгдэлтэй