728 x 90

Төрийн ордны шатанд иргэдийн "Засгийн газар огцор" жагсаал тулж иржээ

Төрийн ордны шатанд иргэдийн "Засгийн газар огцор" жагсаал тулж иржээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сүхбаатарын талбай дээр  "Засгийн газар огцор" эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Өдрийн 13:00 цагийн байдлаар төв талбай дээр 2000 гаруй хүн цугласан гэх мэдээлэл байна.“Эрх чөлөөний эвсэл” намынхны уриалсан “Зас­­гийн га­­­зар огцор” нэртэй жагсаал төв талбайд эхэллээ. Жагсаалд оролцогчид "Засгийн газар огцор" хэмээх лоозон барьжээ. Жагсаалын хүрээнд Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлсэн аж.

Иргэдийн зүгээс Засгийн газрыг ажлаа хийж чадахгүй байна. Учир нь тог цахилгааны мөнгө нэмэгдэж, татвар хураамж нэмэгдэж байгаа нь иргэд амьдрах нөхцөлгүй болж байгаа тул бусад иргэдээ ч ирж нэгдэхийг уриалж байв. Мөн "Улаанбаатарын утаа, түгжрэл иргэдийн эрүүл, амьд явах эрхийг зөрчиж байна. Өөрсдийнхөө төлөө бид өөрсдөө тэмцэх ёстой зэргээр байр сууриа илэрхийлж байлаа.Жагсаалд оролцож буй иргэд "Засгийн газар огцор", "Л.Оюун-Эрдэнэ огцор" гэсэн лоозон барьсан байна. Харин Сүхбаатарын хөшөөний орчимд цугларч эхэлсэн иргэдийн жагсаал яг одоо Төрийн ордны урд "Чингис хааны хөшөө"-тэй шатанд тулаад байна. Иймд төрийн тусгай хамгаалалтаас хүч нэмэгдүүлж байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ