Найз залуу нь хэрцгийгээр зодож, амь насанд нь заналхийлсэн тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж иргэдийн бухимдлыг хүргээд байна. Энэ тухай найз бүсгүй нь бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс өөрт тохиолдсан явдаа бичжээ. Түүнд тохиолдсон хэргийг бусдад сургамж, сэрэмжлүүлэг болгох үүднээс бид нийтэллээ. Зарим нэг хохирогчид хэлж байсан зүй бус зохисгүй үгийг ... орлуулаа.
Тэрбээр бичихдээ,
"2024/10/27- нд болсон явдал: Эхлээд хаалга түгжээд түлхүүр нуусан. Цаад өрөөнд ор! Орилвол А...! Хоёулаа одоо үнэнгээ хэлдэг тоглоом тоглоно гээд. 2 заазуур 1 жижиг хутга 1 автирка бариад өрөөний хаалга хаасан. Нүдийг чинь боочдог юмуу? Харвал айна гээд ёожтой инээсэн. Бүх хувцасаа тайл, өвдөглөж суу чамайг нэг л худлаа хэлэх юм бол гуяыг чинь тас хэрчинэ. Эхлээд гарыг чинь т... ямар уу? гэж инээж эхэлсэн. Намайг хэнтэй харьцсан, уулзсан бэ? Үнэнгээ хэлэхгүй бол А...! Чемоданд м... хийнэ! Утсаа кодгүй болгоод өг! Зодож байхдаа найзуудруугаа миний нүцгэн цустай зургуудыг авч явуулж инээлдэж байсан. Хоёр найз нь шөнө ирээд үүдэн дээрээс явахаас өмнө нэг нь орж ирж харчихаад аан гээд гарсан (Цагдаа дуудаагүй) Царайг нь хараагүй. Маш их зодож хамар хугарсан, Давсаг нь дээр гишгэж, Нуруу цавьруу дэвсэлж, Толгойг хана шал гээд мөргүүлээгүй газар байхгүй. Зодож байхдаа дандаа нүцгэн байлгаж өөрөө ч нүцгэн явж байсан. Том чемодан байна уу? М... хийе. 400 удаа босож суу г... минь! гээд цохино Уртасгагчаар нуруулуу олон удаа шавхуурдсан Аманд чинь оймс чихнээ муу г...! ОРИЛВОЛ дахиад л шавхуурдана Одоо нойлд ор. Өвдөглөөд суу. Одоо наад новшийн үсийг чинь хуснаа чамайг хэн ч тоохгүй "БӨБӨ" шиг болгоод өгье гээд үс хайчилж эхэлсэн. Чи ийм царай муутай г... штээ. Хэн чамайг тоодын!!! дараан урд талыг хуссан. Одоо гэрээслэл бич!!! Одоо гэрээслэлээ уншаад бичлэг хий одоо нүцгэн орон дээр хэвт цагдаад өгвөл чиний нүцгэн бичлэгийг тараана. Чамайг насаар чинь шантаажилна! Гэх мэт маш олон хэрцгий зүйлсийг нэг бүрчлэн бичээд дуусахгүй Тагтнаас дүүжлээд хоолойг чинь боогоод алчихдаг юм уу? Яаж алах вэ? Чамайг…. Бодъё…. 28-ны шөнө “Чи нэг ч уйлсангүй шазруун г... байна тэ? Яаж уйлуулхуу” УЙЛААЧ! гээд зодсон тамхины ишээр хөл түлсэн, Би энийг ч... чиххүү гээд усны сав харуулсан. СЭРЭМЖТЭЙ БАЙГААРАЙ" хэмээжээ.
Магадгүй хайртай хүн чинь чамруу орилдог, өвтгөдөг бол хайр биш ээ тэр зүйлийг хайр гэж андуурч явсаны хариуг амиараа төлөх шахлаа. Зориг тэвчээр гарган оруулахаар шийдсэн" гэв. Ийм харгис нэгний гарь өртөхгүйн тулд охид бүсгүйчүүд минь болгоомжтой, бусдыг сайн таниж байж дараачийн алхамаа хийхийг бүсгүй сэрэмжлүүллээ.
0 сэтгэгдэлтэй