728 x 90

Допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхчүүдийн нэрс задарлаа

Допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхчүүдийн нэрс задарлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу 2024:11.20-ноос өнөөг хүртэл үндэсний бөхийн 33 тамирчныг өөрийн байгууллагын эрхийн хүрээнд сонгон, допингийн шинжилгээ авч ажиллаж байсан билээ. “Монада” буюу МҮДЭБ нь бөхчүүдээс авсан сорьцоо ХБНГУ-ын Дрезденийн Спортын биохимийн ба Допингийн анализын институтын /Dresdner Strasse 12, 01731 Kreischa, Deutschland/ итгэмжлэгдсэн лабораторит илгээж, допингийн хариуг илгээсэн дарааллын дагуу танилцуулж байгаа талаар МҮБХ-ноос ч мэдээлээд байсан. 33 сорьцын гурваас допинг баталгаажсан байна.

Тэгвэл, дээрх 33 бөхөөс гурав нь допинг хэрэглэсэн нь баталгаажсан байна. Мөн гурван сэжигтэй тохиолдол ч илэрч, давтан шинжлүүлж нягтлуулахаар илгээжээ.

Одоогоор допинг хэрэглэсэн нь тодорхй болсон бөхчүүдэд,

  • Аймгийн арслан Г.Мөнхбаяр (Архангай)
  • Сумын заан А.Баяртогтох (Өмнөговь)
  • Сумын заан Д.Отгонбаяр (Хэнтий) нарыг эх сурвалж бататган нэрлэлээ.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ