728 x 90

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эрүүл мэндийн шалтгаанаас зодог тайлахаар болсноо мэдэгдлээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ  эрүүл мэндийн шалтгаанаас зодог тайлахаар болсноо мэдэгдлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга, Монголын тав дахь Ёкозүна цолтон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаар болсноо зарлажээ.

Өдгөө 33 настай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нуруу болон өвдөгний бэртэл зэрэг эрүүл мэндийн шалтгаанаас зодог тайлахаар болсноо мэдэгдсэн байна. Тэрбээр 2015 оны Нацү башёд анхны түрүүгээ авч, 2015 оны Нагоя башёд шинээр Озеки цол хүртсэн бөгөөд 2021 оны Аки башё хүртэл амжилттай барилдаж Ёкозүна цол хүртсэн юм. Түүнчлэн Эзэн хааны цомыг 10 удаа хүртсэн түүнийг 2023 онд Монгол Улсын Гавъяат Тамирчин цолоор шагнаж байв. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ