728 x 90

Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяагаас мэдүүлэг авахаар саатуулжээ

Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяагаас мэдүүлэг авахаар саатуулжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үндэслэлээр СБДЦГ-ын нэгдүгээр хэлтэст түдгэлзүүлсэн байгаа хэрэгт мэдүүлэг авахаар авч ирээд байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баривчлах санал шүүхэд ирүүлсний дараагаар түүнийг эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл цацагдсан.

Тухайн үед СБД-ийн шүүхээс тодруулахад. "Кафе шоп болон пабад үйлчлүүлж байхдаа бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэх хэрэг шалгагдаж дууссан. Прокурорын газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 18-нд бичигдсэн албан тоот дөрөвдүгээр сарын 30-ны өдөр ирсэн. Тус албан бичигт Б.Ариунзаяаг саатуулан, баривчлах хүсэлт байсан. Гэхдээ ар гэрт нь тохиосон ажил явдалтай зэрэгцсэн учир түр хугацаанд хойшлуулах саналыг прокуророос гаргасан" гэсэн юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ