Талийгаач Г.Батбаярын охин Б.Ариунзаяаг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үндэслэлээр СБДЦГ-ын 1-р хэлтэст түдгэлзүүлсэн байгаа хэрэгт мэдүүлэг авахаар авч ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр мэдүүлэг өгснийхөө дараа гарч ирж сэтгүүлч нарт ноцтой мэдээлэл дэлгэсэн юм.
Б.Ариунзаяа хэлэхдээ "Би та нарт нэг бичлэг харуулья. Аав намайг иймэрхүү юман дээр битгий ярьж байгаарай гэсэн. Дараа нь мушигчдэг гээд" гэж тайлбарлаад бичлэг үзүүлэв. Бичлэгийг үзүүлээд тэрбээр тайлбар хийв. Хэлэхдээ "АН-ын хүүхэд байна. Ардын намын өмгөөлөгч аваад сайхан чанаатхаач наадхаа гэж байгаа юм. Тэгээд би ийм шантаажны хэрэгт орчихсон. Энэ охин надад анх хэлэхдээ "Чи кофены охин шүү дээ. Намайг зодсон гээд телевизид яриа өгөхөд, хэн чамд итгэдэг юм гээд эгч, ээжтэйгээ нийлээд намайг шантаачлаад 10 сая төгрөг авсан. Аавынхаа оршуулганд чамаас болоод очиж чадахгүй байна гээд уйлаад залгахад “Дахиад 10 саяыг өгчих” гэсэн учраас би Монголд ирсэн" хэмээсэн юм.