Өмнөд Солонгосын Дэгү дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд (Ерөнхий шүүгч Жонг Гил Ли) арваннэгдүгээр сарын 20-ны өдөр монгол оюутан А-д (20 настай) “Хүнд гэмт хэргийн тухай хууль”-ийг зөрчсөн гэх хэргээр 3 жил 6 сарын хорих ял, 14 сая воны торгуулийн ял оногдуулжээ.
Монгол оюутан А гэгчийг өнгөрсөн он буюу 2024 оны аравдугаар сард Өмнөд Солонгосын Кёнсанбүг мужийн Кёнсан-си дэх гэрийнхээ угаалгын өрөөнд нийлэг марихуан шингэнтэй шингэн тамхи хольж, 21.5 сая воны үнэ бүхий нийлэг марихуан навчин тамхи хийж, улмаар гурван удаа нууцаар зарсан хэрэгт буруутгагдаж байсан байна .
БНСУ-ын Шүүхээс түүнд 3 жил 6 сарын ял оноосон байна.
0 сэтгэгдэлтэй