728 x 90

Хуралдаанд хотын Захирагч асан Э.Бат-Үүл оролцож байна

Хуралдаанд хотын Захирагч асан Э.Бат-Үүл оролцож байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаан болж байна.


Хуралдааны эхэнд өмнөх хуралдаануудаас гарсан үүрэг даалгаврын биелэлтийг сонсож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хуралдаанд олон намын төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл оролцон, бүрэлдэхүүн өргөжиж байгаад талархал илэрхийлээд танилцуулгуудаа товч тодорхой хийж, шийдэлд чиглэн хэлэлцэхийг үүрэг болгов.

Тус хуралдаанаар Туулын хурдны зам болон босоо тэнхлэгийн I тойрог замын төслийн ажлын төлөвлөлт, автозам, гүүр, гүүрэн байгууламжийн бусад төрлийг харилцан уялдуулах, гэр хорооллын зарим өрх айлын халаалтыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон хийн түлш ашиглан шийдвэрлэх ажлын явц, тулгамдаж буй асуудал, мега төсөл, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, Агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн зохицуулалт, хууль, эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх санал зэрэг асуудлыг хэлэлцэж байна.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ