Энэ өвлийн оргил хүйтэн өдрүүд өнгөрсөн амралтын өдрөөс эхэлжээ. Уулархаг, томоохон гол мөрөн нуурын сав газраар хүйтний эрч улам чангарч, шөнөдөө -40 хэмийг давж хүйтэрч байна.
Уулархаг нутгаараа цас орж, баруун бүс нутгаар шөнөдөө 39-44 хэмийн хүйтэн хонож байгаа бол нутгийн зүүн хагаст шөнөдөө 30-35 хэм. Өдөртөө 20-25 градус байна. Энэ хүйтний эрч ойрын 10 хоногийн турш үргэлжилнэ гэж ус цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Харин Улаанбаатар хотод ойрын 10 хоногт шөнөдөө 29-34 градусын хүйтэн хонох бол өдөртөө 11-16 градусын хүйтэн байх юм.
Хоёрдугаар сарын 10-наас хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байгаа ч урин дулаан хавар цаг хараахан болоогүй гэдгийг ус цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
0 сэтгэгдэлтэй