728 x 90

С.Бямбацогт: Миний бие мөнгөн аяга байтугай шаазан аяга ч аваагүй

С.Бямбацогт: Миний бие мөнгөн аяга байтугай шаазан аяга ч аваагүй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Одхүү нарын тэргүүтэй албан тушаалтнуудын 50 насны ойн хүндэтгэл үзүүлэхэд төсвийн 7 сая төгрөгийг зарцуулсан талаарх мэдээлэл цацагдсан. Тухалбайл, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Х.Ганхуяг салбарынхаа сайд С.Бямбацогт нарын таван  хүний 50 насны төрсөн өдрийг долоон сая төгрөгөөр тэмдэглэх тушаал гаргажээ. Тодруулбал, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн тушаалаар сайд С.Бямбацогт, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ц.Одхүү, Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаяр, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Энхбаяр, Хяналт шалгалтын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын шинжээч, улсын ахлах байцаагч Ж.Амаржаргал нарын 50 насны ойд хүндэтгэл үзүүлж, долоон сая төгрөгийг төсөвлөжээ.  Батлан хамгаалах яам 50 нас хүрсэн ажилчдадаа хүндэтгэл үзүүлэн мөнгөн аяга гардуулж, баяр хүргэдэг уламжлал тогтжээ.


Харин үүнийг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тайлбар хийж, үгүйсгэжээ. Тэрбээр, “Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье. Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно. Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан. Би сайдаар байгаа цагтаа Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй. Дахин хэлэхэд миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй. Мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно" гэжээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ