БНСУ-ын Бүчон хотын нэгэн орон сууцны хороололд хууль бусаар байрлаж байсан монгол иргэд цагдаа нарыг ирэхэд дөрвөн давхраас үсэрч гэмтсэн осол гарчээ. Нэгдүгээр сарын 27-ны өглөөний 04:28 цагийн орчимд Бүчон-си мужийн Ожон-гу хотын Ёвол-донг хотхоны дөрвөн давхарт монгол эрэгтэй, эмэгтэй дөрвөн хүн ноцтой зодолджээ.
Улмаар Виллагийн нэгэн оршин суугч цагдаад 'Гадаадынхан өглөө эрт чангаар зодолдож байна' гэж дуудлага өгсөн байна.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаа нар очиж, хаалгаа онгойлгохыг шаардахад Монгол Улсын иргэн 30 настай эрэгтэй н.А болон 40 эмэгтэй Б нар дөрөвөн давхрын тагтанаас нэгдүгээр давхар руу үсэрсэн байна. Үсэрсэн А хүн шагайдаа хөнгөн гэмтэл авч, азаар Б хүн хаягдсан гялгар уут руу унаж бэртээгүй үлджээ. Хэргийн газар цагдаад баривчлагдаж, байцаагдаж байгаа хүмүүс нь БНСУ-д хууль бусаар оршин суугчид болох нь тогтоогдсон байна.
0 сэтгэгдэлтэй