2025 оны 01 дүгээр сарын 28-нд “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн зогсоолоос тээврийн хэрэгсэл хулгайд алдагдлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.Улмаар дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг явуулахад тус аймгийн харьяат 25 настай, эрэгтэй “Д” нь Toyoto Verossa маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан байна.
Сэжигтэй этгээд “Д” нь өмнө нь өөрийн унаж байсан Toyota Verossa маркийн тээврийн хэрэгслийн дугаарыг хулгайлсан автомашиндаа зүүн Баяндэлгэр суманд замын хөдөлгөөнд оролцож байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллгагааг үргэлжлүүлэн явуулж байна.