728 x 90

Э.Энэбиш: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бусдаас "авлига, ашиг сонирхолгүй" байхыг шаардаж байхын оронд өөрөөсөө эхэл!

Э.Энэбиш: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бусдаас "авлига, ашиг сонирхолгүй" байхыг шаардаж байхын оронд өөрөөсөө эхэл!
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өчигдөр хэвлэлийн хурал хийж  "Засгийн газар хүүхдийн эрхийг уландаа гишгэсэн шийдвэр  гаргасанд маш их харамсаж байна" хэмээн сэдэгдэл гаргасан билээ. Түүний нөхөр Э.Энэбиш харин эхнэрээ өмөөрч өөрийн цахим хуудсаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж


"Авлига, албан тушаал, аливаа ашиг сонирхлын эсрэг тэмцэнэ гэсэн уриатай Ерөнхий сайд (Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн) маань өөрөө эрлийз адуутай, мөнгөтэй хэсэг (уламжлалаа хадгалж ирсэн монгол адуутай, жинхэнэ монгол уяачид энд хамаагүй) бүлгийн ашиг сонирхлын (лобби) өмнө өвдөг сөхөрлөө. Ард нь юу байна, авлигын асуудал л байгаа юм. Энийг мэдсэн ч мэдээгүй юм шиг хэдэн жил явах вэ. Ерөнхий сайддаа хандаж хэлэхэд бусдаас "авлига, ашиг сонирхолгүй" байхыг шаардаж байхын оронд өөрөөсөө эхэлж наад авлига, ашиг сониролтойгоо тэмц. Хэзээ нэгэн цагт энэ асуудлыг задлаж, хүний эрхэм чанарыг дээдэлдэг болохыг Монголчууд ярина, шийднэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Жич: Ерөнхий сайдаасаа ишлэв." хэмээжээ.


No description available.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ