728 x 90

Зорчигч тоолох системийн "UB карт"-ыг киоск машинаас авна

Зорчигч тоолох системийн "UB карт"-ыг киоск машинаас авна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Өнөөдрийн байдлаар иргэд үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдсан талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж мэдээлэл өглөө.


Тэрбээр “Бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. 2024 оноос зорчигч тоолох системийг хэрэгжүүлсэн. Энэ хоёр системээр хоёрдугаар сарын 1-нээс эхлээд Нисэх Багахангай, Багануур бусад чиглэлүүд бусад бүх чиглэлд мянган төгрөгөөр зорчих нөхцөлийг хангасан. Зорчигч тоолох системээр банкны картаар зорчих хэвээрээ байгаа. Харин банкны картаар дамжин суулт хийх боломжгүй.

Иргэдийн хурлын тогтоол дээр ямар өөрчлөлт орсон вэ гэхээр зориулалтын карт буюу нийтийн тээвэрт зориулагдсан Umoney карт  болон  "UB карт"-аар дамжин суулт хийнэ. Бие болон биет бус хоёр төрлийн карт борлуулагдана. Биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаас авна . Харин биет бус картыг “UBcard” аппликэйшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Хуучин “Umoney” карт  гэсэн ашиглагдана. Хоёр систем зэрэг ашиглагдана.


Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор Нисэх Багахангай, Багануур чиглэлд зорчихдоо 1000 төгрөгөө төлөөд явна. Тухайн чиглэлд зориулалтын карт ашиглагдаад эхлэхээр дөрвөн удаа зорчих эрх нь нээгдээд явна. Одоогийн байдлаар Улаанбаатар 100 байршилд киоск машиныг байршуулсан. Эдгээр байршлаас картыг худалдана авах боломжтой. Шинээр зорчигч тоолох систем бий болж байгаа. Энэ системийн "UB карт"-ыг киоск машинаас авна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ