Автобусны буудлуудад байрлуулсан LED дэлгэцээс хүлээж буй чиглэлийн автобусаа хаана явж байгааг харах боломжтой боллоо. Тодруулбал, НИТХ-аас баталсан тогтоолын дагуу маргаашаас нийтийн тээврийн шинэ тариф мөрдөгдөж эхлэх билээ. Эл ажлын хүрээнд 100 автобусны зогсоолуудад LED дэлгэцийг байрлуулжээ. Тус самбараар тухайн автобусны зогсоол дээр дамжин өнгөрөх бүх автобусны чиглэлүүдийн хамгийн эхний автобус хаана, хэдэн буудлын цаана явааг мэдэх боломжтой.
0 сэтгэгдэлтэй