Ирэх сарын 05-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа буюу 09-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
05-нд нутгийн хойд хэсгээр, 06,07-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02 дугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас, 05-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06,07-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд нутгийн зүүн хагаст, 09-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд говь, тал, хээрийн нутгаар, 06-нд ихэнх нутгаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр, 08,09-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9....-14 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 05-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа буюу 09-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -30...-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15....-20 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 01-нд ялимгүй цас, 05-06-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05,06-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27...-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 05-наас хүйтний эрч нэмж чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -34...-39 градус, бусад хэсгээр шөнөдөө -29....-34 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна.
0 сэтгэгдэлтэй