728 x 90

Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас баржээ

Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас баржээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 Баянгол дүүргийн  22-р хороонд гэр бүлийн 6 хүн угаартсаны улмаас нас барсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарчээ. Энэ явдал 7 хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө болсныг эх сурвалжууд хэлж байна.


Байшинд ээж болон ээжийнх нь ах, цэцэрлэгийн насны нэг, сургуулийн насны гурван хүүхэд байжээ. Урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй, шөнийн 01:00-03:40 цагийн хооронд угаартаж нас барсан гэж үзэж байгаа бөгөөд гэрэл, зурагт нь асаалттай байжээ.


Энэ хэргийг албаныхан нууцалж байгаа гэсэн мэдээлэл байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ