728 x 90

Ш. Гүрбазар: Эдгэж очоод наадмын талбайгаар соёлонгийнхоо тоосонд дарагднаа

Ш. Гүрбазар: Эдгэж очоод наадмын талбайгаар соёлонгийнхоо тоосонд дарагднаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын Төрийн Соёрхолт, зохиолч, сэтгүүлч Ш. Гүрбазар ийн бичжээ.  "Гүрээ нь нэг л өдөр Элэгний хорт хавдар гэсэн хатуу онош сонсоод яах учраа олохгүй байсаар сарын хугацааг ардаа үдлээ.  


Элэг чинь мэдэгдэхгүй байж байгаад хожуу шатандаа орчихдог юм байна. Ямартай ч охин, хүргэн , ач зээгээ бараадаад сайхан эдгэнэ гэсэн итгэлтэйгээр Герман Улсын Франкфурт хотын эмнэлэгт эмчилгээгээ эхлүүллээ. “Ааваа айл бүрт л бараг хорт хавдартай хүн байгаа. Бүгд л чимээгүй давж байгаа. Та чимээгүй байсан дээр “гэж захиж байгаа ч аавдаа эрхэлсэн хүүхэд шиг ард түмэндээ дуулгамаар ерөөлийн үгийг нь сонсвол эдгэчих юм шиг санагдаад сэтгэл тогтож өгдөггүй. Хүүхдүүд надаас юм нуугаад ч байх шиг, ядаж байхад хэл ойлгохгүй. Ямар ч байсан арай л оройтож мэдсэн бололтой.


хэмээгээд "Хүний нутагт болохоор аав ээжээсээ холдсон хүүхэд шиг уйлмаар ч юм шиг болох ч нутгийн зүг залбирахад хол ойрын ялгаа юун. Шинжлэх ухаан сайхан болсон, танд бүх арга хэмжээг авнаа гэсэн эмчийнхээ үгэнд самсаа шархирч, за тэгвэл зуны цэцгийн гурван сард эдгэж очоод наадмын талбайгаар соёлонгийнхоо тоосонд дарагднаа гэсэн эерэг бодолтойгоор мишээж ирээд эмчлэгч эмчтэйгээ зургаа татуулсан. “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэдэг яасан үнэн үг вэ. Ээ дээ хүмүүс минь биеэ бодож яваарай!" хэмээсэн байна.

Монгол Улсын Төрийн Соёрхолт, зохиолч, сэтгүүлч Ш. Гүрбазар  хэмээх гэрэлт хүмүүн таньд  сайн сайхныг ерөөж, хурдан эдгээд ирэхийн сайхан ерөөлийг тавья. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ