Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяаг Соёлын төв өргөөний даргаар, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулыг Гэрлэх ёслолын ордны захирлаар тус, тус томилсон байна. Л.Ариунтуяагийн хувьд Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдсон бөгөөд өмнө нь Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан юм. Харин Ү.Оюунзулын хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан.
Гэрлэх ёслолын ордныг удирдахаар болсон Ү.Оюунзул өөрийн цахим хуудаснаа “Гэрлэх ёслолын ордон”-ыг удирдаж байсан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлэхийн ялдамд, надад ажлаа хүлээлгэн өгсөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн М.Уянга хүндэт эгчдээ талархал илэрхийлье. Итгэл, сэтгэл, зүтгэлийг нь алдахгүй хичээн ажиллах болно. Их хотын төв цэгт байрлах Хуримын ордны үүд хаалга хүн бүхний өмнө нээлттэй байж, хайртай хосуудын хуримаа хийхээс гадна, хамтдаа уулздаг, суралцдаг, төлөвлөдөг болзооны хамгийн гоё орчин болгохын төлөө хамт олноороо хичээн ажиллана. Мэдээж, миний ажлын арга барилаар төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтална" хэмээжээ.
0 сэтгэгдэлтэй