Өнөөдөр утааны сонсгол болж, мэргэжлийн байгууллагууд болон иргэд үгээ хэллээ. Энэ үеэр “Отгонтэнгэр” их сургуулийн ТУЗ-ийн дарга Г.Жаргалсайхан “Тавантолгой түлш” ХХК-аас 55.2 тэрбум төгрөг авсан тухай мэдээ ил болов. Тэрбээр барьцалдуулагчийн гол нийлүүлэгч гэнэ. УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын нөхөр юм.
Г.Жаргалсайхан нь
2023 онд: 36.825.000.000 төгрөг
2024 онд: 18.455.600.000 төгрөг авчээ.
Нийт 55.2 тэрбум төгрөг авсан байна. Улаанбаатарын утаагаар хагартлаа хөлжиж буй хүмүүсийн зах зухаас нь хөвөрдөхөд ийм дүр зураг гарч байна. Танил тал, хамаатан садан, улстөрийн хүрээллийнхэн барьцалдуулагч, шуудай шахаж хөлжиж ирсэн гэх мэт яриад байвал дуусахгүй. Энэ мэтээр зарим нэг хэрэг явдлууд ч сөхөгдөж эхлэх бололтой.
0 сэтгэгдэлтэй