Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2025.02.03/ 20 цагийн орчимд “Манай охин өөрийгөө шилээр зүсээд амиа хорлох гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах хотхоны … тоотод оршин суугч нь хаалгаа тайлж өгөхгүй, шалгуулахгүй гэх нөхцөл байдалтай байсан. Цагдаагийн байгууллагаас асуудлыг нэг мөр тодруулах, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх явцад тухайн хотхоны .... дугаар бүхий орон сууцнаас бичлэг хийж, олон нийтэд түгээсэн байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ. Тус бичлэг нь өмгөөлөгч Батбаярын охин Б.Ариунзаяагийн гэрт цагдаа нар очиж дуудлага өгсөн хэмээж байгаад буцаад явсан гэсэн агуулагтай байсан юм.
0 сэтгэгдэлтэй