"Intel Extreme Masters Katowice 2025" Польшийн Катовиц хотод үргэлжилж байна.
$1,000,000 шагналын сантай тэмцээнд Монголын "The MongolZ" баг дэлхийн чансаанд эзэлж буй байраар хэсгийн шатанд шууд уригдан тоглож байна.
Тэд өнөөдөр хэсгийн шатны хоёр дахь тоглолтоо Шведийн Эрик "ztr" Густафсон ахлагчтай "GamerLegion" багийн эсрэг хийж (Nuke 13-10, Mirage 13-5) харьцаагаар хожлоо. Тоглолтод багийн ахлагч Бямбасүрэнгийн "bLitz" Гарьдмагнай 104.5 ADR (Average Damage per Round), K-D (Kill-Death) +15 үзүүлэлттэйгээр багаа тэргүүлэв. Баянбатын "maaRaa" Эрдэнэдалай дасгалжуулагчтай The MongolZ маргааш хэсгийн аваргын төлөө "Team Spirit", "Natus Vincere" багуудын хожсонтой тоглоно.
Тоглолтын дараа “The MongolZ”-ийн “rifler” Б.Аюуш буюу “mzinho” ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Бид энэ тэмцээнд цом өргөхөөр ирсэн. Бид хоёр “map”-ийн турш тоглолтыг удирдлагадаа байлгалаа. Гэхдээ эхний “map” дээр яг ч бүрэн удирдлагадаа байлгаж чадаагүй ч ялж чадсан бол хоёр дахь “map” бүрэн бидний удирдлага дор байлаа. “senzu”-гийн гар одоог хүртэл өвчтэй байгаа ч эр хүн болохоор зүгээр дээ” хэмээжээ.