728 x 90

М.Нарантуяа-Нара: Номхон тэмээ болгоно гэж бодвол андуурал шүү

М.Нарантуяа-Нара: Номхон тэмээ болгоно гэж бодвол андуурал шүү
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Утааны сонсгол үргэлжилж байна. Сонсголын үйл явцтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр " Иргэн гэхээрээ ордон дүүрэн чарлаж хулгайч нохойгоор нь баруун солгойгүй дуудаж, бусад иргэдийн үг хэлэх боломжийг ч хааж хашгичиж бүдүүлэгтээд ямар байнгын хорооны хариуцах асуудалд байгаагаа ч мэдэхгүй чарлаад.


Утааны сонсголын ажилд Байгаль орчны Байнгын хорооны гишүүд болон утааны ажлын хэсгийн гишүүд оролцох ёстой ажил юм. Ирц нь Байгаль Орчны Байнгын Хорооны Гишүүдээр бүртгэгдэж эхлэх учиртай. Өчигдрийн хурлаар 2008 оноос хойш хотын дарга байсан бүх хүмүүсийг сонсголд байлцуулах хүсэлт гаргасан. Атал, нэг иргэн би л хамар дороо хагархайтай гэсэн шиг хурал бүр дээр аргументгүй хий хараахаас цаашгүй хэр нь 126н гишүүний 110н лавтай байхгүй хуралд намайг нэхэж гэнэ. Хэний юуны захиалгаар яагаад жүжээд яваа нь илт. Би энэ сонсголд суух үүрэг хүлээгээгүй харин бусад ажлын хэсгийн хурлуудын завсраар суугаад иргэдээ төлөөлөөд үг хэлээд байхад одоо номхон тэмээ болгоно гэж бодвол андуурал шүү''


 гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ