Өчигдөр буюу /2025-02-03/-ны шөнө дулааны шугам задарсантай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 16-р сургуулийн хичээл цахимд шилжлээ. Мөн 234-р цэцэрлэг, 69-р цэцэрлэг зэрэг дөрвөн аж ахуй нэгж, 12 айлын орон сууц халаалтгүй болсон байна. 16 дугаар сургуулийн дулаан өнгөрсөн долоо хоногоос тасалдаж эхэлсэн бөгөөд сургуулийн удирдлагууд дулаан хангамжийн холбогдох байгууллагуудад хандсан боловч уг асуудал нь шийдэгдээгүй байсаар дулаан нь задрахад хүржээ.
0 сэтгэгдэлтэй