Жүдо бөхийн жин тус бүрийн “TOП-6” тамирчдын дундах цуврал тэмцээн үргэлжилж байна. “Рио-2016” олимпын хүрэл медаль, ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Галбадрахын Отгонцэцэг эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд дахин аваргаллаа.
Энэ удаад бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан бөгөөд тавдугаар тойрогт ОУХМ Ганбаатарын Наранцэцэгийг нэмэлт цагт ялсан. Энэ жинд 2025 оны шинэхэн улсын аварга өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Ж.Анударь оролцоогүй. Түүнийг эзгүйд мөнгөн медалийг "World Masters"-ийн мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хүртсэн бол хүрэл медалийн болзлыг “Гүрү” дожоны Жамъянгийн Энхбулаг хангажээ.
0 сэтгэгдэлтэй