728 x 90

Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдын хувьд эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу

Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдын хувьд эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан байдаг. Тус хороонд амьдардаг өрх толгойлсон ээж, 3 хүүхдийн хамт, түүний ах, мөн хамаатных нь нэг хүүхэд гэрт байсан аж. Талийгаачийн том хүү цэргийн албанд байсан бөгөөд цор ганцаараа үлдсэн тухайгаа  хэвлэлийн өмнө ярьсан билээ. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу


"Энэ мэдээг сонсоод эмгэнэх биш нам дарах гэж оролдож байгаа нь л манай Ерөнхий сайдын үнэн нүүр царай. Заавал бичиг сачиг өргүүлж, кноп тоолж, тоолуулж иргэдээ талцуулж бослого тэмцэл хутга шөвөг бололгүй хүн ёсоор, улсын Ерөнхий сайдын хувьд эс үйлдлийнх нь золиос болж зуурдаар тэнгэрт хальсан тэр олон хүний араас эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу. Бид тийм байхыг шаардах эрхгүй юу. Бүхнийг албан шахалт, шаардлагаар, аргагүйн эрхэнд оруулж шийдэх гэдэг бидний энэ хүсэл л өнөөгийн дүлий, бүх хүнийг эрхэндээ оруулж хайрцаглах гэсэн дарангуйлагчдыг төрүүлсэн шүү дээ.

Би сайн мэдэж байна. Одоо тэд яаралтай хуралдаж байгаа. Гэхдээ утаа угаарын тухай биш энэ асуудлыг яаж өндөр авхуулахгүй намжаах вэ, өөрсдийг нь шүүмжилж байгаа хүмүүсийг сошлд хэрхэн дүүжлэх вэ, УИХ дотор Засгийг огцруулах хөдөлгөөн яаж гаргахгүй байх вэ гэдэг дээр ухаанаа уралдуулж суугаа"


гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ