Булган аймгийн Баяннуур сумын төвийн хажууд хүн барилгад дарагдсан хэрэг гарчээ. Учир нь Туул голын эрэгт өвөлждөг айлын залуу өчигдөр лаг шаварт дарагдсан худгаа цэвэрлэхээр худаг руугаа орсон байна. Гэтэл худгийн хана нурж, тухайн иргэн дарагджээ. Одоогийн байдлаар толгой мөр хэсэг нь л ил байгаа аж.
Тухайн иргэн шөнөжин худгийн хүйтэн устай шаварт дараатай байсан ба одоо ч тэр хэвээр байгаа юм байна. Тухайн иргэний дуу нь гарахаа больж, биеийн байдал маш хүндэрч эхэлжээ. Ар гэрийнхний дуудлагаар аймгийн Онцгойгоос хүмүүс очсон ч хүрзнээс өөр багаж техникгүй учраас гаргаж чадахгүй байгаа юм байна. Уг нь ОБЕГ-ын харьяа “Уул уурхайн аврах анги”-аас техник хэрэгсэлтэй аврагчид явуулбал хүний амь аврах боломж байгаа боловч “ОБЕГ-аас тушаал өгсөн тохиолдолд ажилладаг” гэх байдалтай явахгүй байгаа аж. Тухайн осол болсон газар УБ хотоос 210 км орчим зайтай юм байна.