МУГТ Э.Цэндбаатар Төв Азийн хөнгөн жингийн аваргийн бүсээ хамгааллаа. Тэрбээр өрсөлдөгч Мексик улсын тамирчин Педро Родригезийг 6 дахь раундад буулгаж авсан билээ. "Super featherweight" буюу 57-59 кг жинд оролцсон 29 настай Э.Цэндбаатар энэ удаа "Lightweight" буюу 59-61.2 кг жин ахиж тулалдсан юм. Түүний дараагийн тэмцээний тов гарчээ. Ирэх тавдугаар сард Лос-Анжелес хотод дараагийнхаа тулааныг хийх юм байна. Иймд тэрбээр арав хоног эх орондоо амарчихаад АНУ-ыг зорьж дараагийнхаа тулааны бэлтгэлийг хийх юм байна.
0 сэтгэгдэлтэй