728 x 90

Ч.Лодойсамбуу: Монголын төр “MCS”-ийнх байлаа. Нэг хэсэг “Худалдаа хөгжил”-ийнх байлаа. Одоо “Бодь”-ийнх болж байна аа

Ч.Лодойсамбуу: Монголын төр “MCS”-ийнх байлаа. Нэг хэсэг “Худалдаа хөгжил”-ийнх байлаа. Одоо “Бодь”-ийнх болж байна аа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнгөрөгч пүрэв гарагт буюу хоёрдугаар сарын 13-нд хувийн хэвшлийнхэн эрх мэдэлд хөрөнгө оруулдаг асуудлаар дургүйцлээ илэрхийлсэн байна.

Тэрбээр "Хүмүүс ил тод ярьж байгаа шүү дээ. Нэг хэсэг Монголын төр “MCS”-ийнх байлаа. Нэг хэсэг “Худалдаа хөгжил”-ийнх байлаа. Одоо “Бодь”-ийнх болж байна аа. Ил л ярьж байгаа шүү дээ. Эд нар эрх мэдэлд хөрөнгө оруулж, эрх мэдэлд дулдуйдаж хууль зарчмыг даваад ямар нэгэн өөртөө ашигтай шийдвэр гаргасан хүмүүс яг нэг замаа өөрөө өөрсдөө туулж байгаа. Энэ эздийн тулаанд Монголчууд үрэгдээд л дуусаж байгаа шүү дээ. Үүнээс нэг өдөр гарна шүү дээ. Гарах алхмыг нь залуучууд одоо хийхгүй бол болохгүй” хэмээжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ