728 x 90

"Тавантолгой" ХК 6,960 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

"Тавантолгой" ХК 6,960 төгрөгийн ногдол ашиг хуваарилна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Тавантолгой" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.5, 46.8 дахь хэсэг,  76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, "Тавантолгой" ХК-ийн дүрмийн 7.4.11, 12.1, 12.2.1 дэх заалтын тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаар тогтоолоор 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6,960 (зургаан мянга есөн зуун жар) төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ