Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 20-нд Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна.
2025 оны хоёрдугаар сарын 20-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...-2 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай газраар -3…-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
0 сэтгэгдэлтэй