Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранпри ангиллын цуврал тэмцээн Монакод болж буй. Тус тэмцээнд Монгол Улсаас их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул өрсөлдөж байгаа. Түүний хувьд эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга, дэлхийд 17-д эрэмбэлэгдэж буй Александра Костеньюкийг буулгаж авсан. Харин хоёр дахь өрөгтөө дэлхийд 3-т эрэмбэлэгдэж буй Хятадын Тан Жунгитэй тоглож тэнцсэн. Өчигдөр (2025.02.20) гуравдугаар өрөгт Энэтхэгийн Конеру Хумпитэй тоглож, тэнцлээ. Тэрээр хоёр тэнцэж, нэг хожиж, нийт хоёр оноо цуглуулснаар тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнд хэвээр байна.
Тэрээр өнөөдөр 22:00 цагаас дөрөв дэх өрөгт Испанийн Сарасадат Хадемалшариетэй тоглоно.
0 сэтгэгдэлтэй